“Монгол Улсын Их хурлын Сонгууль” гарын авлагыг -Өмгөөлөл судлалын академи”-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, түүний шадар туслах, ухуулагч, штабын ажилтнууд, мөн хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан шинээр гаргалаа.
Тус гарын авлага нь сонгуулийн тухай ойлголт, сонгуулийн үйл ажиллагаанд хориглох зүйлс, нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүртгэл, сонгуулийн зардал хандив, сонгуулийн сурталчилгаа, түүний онцлог, хориглох зүйлс, эрх бүхий этгээд, гадаад улсад байгаа Монгол улсын иргэн санал хураалтад оролцох, сонгуулийн ажиглагч, сонгуулийн маргаан, хууль зүйн хариуцлага зэрэгтэй холбоотой мэдээллийг зураг, схем зэргийг ашиглан ойлгомжтойгоор тусгасан бүтээл болжээ.
Түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд хамаарах цаглавар гарын авлагын агуулгад багтаасан нь тус бүтээлийг хэрэглээнд илүү ойрхон болгосон байна.
“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ” сургалтын гарын авлага нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд 50 000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7012-6861-4, 80252535 /Г.Отгонсүрэн/ дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *