Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх бөгөөд нэгдсэн бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо, Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл, аймаг, нийслэлийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасны дагуу өмгөөлөгч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариат/;
  • Дипломын хуулбар /нотариат/;
  • Цээж зураг – 3%;
  • 4х6 хэмжээтэй
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан байх
  • Зургийг файлаар ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичих
  • Зургийг шуудангаар болон биечлэн авчирч өгөхдөө зурагийн ард овог нэрээ бичих
  • Батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет /Анкет татах/;
  • Хуульчийн гэрчилгээний хуулбар;
  • Ажлын байрны талаарх мэдээлэл;
  • Өмгөөллийн үйл ажиллагаанд ашиглах харилцах дансны талаарх банкны тодорхойлолт;
  • Бүртгэлийн хураамж – 20.000₮ /үнэт цаас дээр хэвлэгдэх өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ болон өмгөөлөгчийн үнэмлэхийн үнэ багтсан болно/
  • Шинэ өмгөөлөгч – 80,000₮

Жич: Данс: ХХБ 460 048 161

Хүлээн авагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /Овог, нэр, регистрийн дугаараа тодорхой бичих/

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх материалыг Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-46, Гранд Плаза 15 давхар #1505 тоотод биечлэн авч ирж өгөхөөс гадна шуудангаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861-3 дугаараас лавлана уу.