Баянхонгор аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга Пүрэвийн Өлзийбаярыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, өмгөөлөгч Цогоогийн Баярмааг, Баян-Өлгий аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга Сагайн Алтайг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, өмгөөлөгч С.Нургайыпыг, мөн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн даргаар өмгөөлөгч Доржсүрэнгийн Галтогтохыг тус тус Удирдах зөвлөлийн тогтоолоор томилсонтой холбогдуулан ажлыг нь хүлээлцүүллээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров шинээр томилогдсон дарга нарт ажлын амжилт хүсээд, салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж шинэ шатанд гаргах, хууль зүйн мэргэжлийн туслалцааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн удирдлагатай зөвшилцөн зөвлөлийн байрыг шилжүүлэн авах, сургалт болон бүсийн зөвлөгөөний оролцоог нэмэгдүүлэх, өмгөөлөгчдийн бүртгэл, харъяаллын асуудлыг цэгцлэх чиглэлд анхаарах шаардлагатайг онцлов.
Орон нутгийн зөвлөлийн дарга нарын зүгээс хичээн ажиллахаа илэрхийлж сонгуулийн хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг цаг үеийн шинжтэй, хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулах, зарим орон нутгийн зөвлөлийн байрны асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг хангах чиглэлээр анхааран ажиллах нь чухал байгаа талаарх саналуудыг гаргалаа.
Шинээр томилогдсон Зөвлөлийн дарга нартаа иргэдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах, өмгөөлөгчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг дэмжиж, түүнийг бэхжүүлэхэд туслах, өмгөөлөгчийн хараат бус байдлын баталгааг хангуулах ажлыг орон нутагт зохион байгуулалт удирдлагаар хангах хариуцлагатай ажилд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *