Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ахмадын хороонд бүртгэлтэй өмгөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай.
ХVII жарны модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярыг тохиолдуулан дээрх арга хэмжээг зохион байгуулах хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, дэд ерөнхийлөгч М.Баасанбат, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, өмгөөлөгч Т.Энхбаяр нар ахмадын хорооны дарга Я.Нямжав, тэргүүлэгч С.Юмжирмаа, Т.Эрдэнэчимэг нартай уулзаж зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 12:00 цагт зохион байгуулахаар тогтлоо.
Энэхүү уламжлалт арга хэмжээг зохион байгуулахад өмгөөлөгчид дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээг дэмжин, хамтран ажиллах өмгөөлөгчид болон өмгөөллийн хуулийн этгээдүүд 99181233 /Б.Баттуул/ дугаарын утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *