Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, М.Хатанзориг, М.Хандармаа, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн нар 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагуудаас Удирдах зөвлөлийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн хөтөлбөр болон 2024 оны төсөв, төлөвлөгөөтэй холбоотой мэдээлэл өгч, тус аймгийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг уялдаа холбоотой боловсруулах, тулгамдаж буй асуудлуудаа цаг тухайн үед нь хэлэлцүүлэх, цаашид харилцан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *