Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл болон ажиллаж байгаа Ерөнхийлөгч Л.Данзанноров, өмгөөлөгч Д.Батсүх нартай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дэд Ерөнхийлөгч М.Баасанбат болон Эрүүгийн хэргээр дагнан ажиллаж буй Удирдах Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Дашдорж, Мэргэжлийн Хариуцлагын Хорооны гишүүн, өмгөөлөгч Г.Тамир, өмгөөлөгч С.Тэгшжаргал, О.Баярбаясгалан, Б.Баяраа, Т.Багахүү нар уулзаж, төслийн талаар санал солилцлоо.
Уг уулзалтаар өмгөөлөгчид ЭХХШтХ-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой үнэ цэнтэй саналуудыг илэрхийллээ.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *