Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров 2020-2023 онуудад тус Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Баатарсайхан нарыг хүлээн авч уулзав.
Тус уулзалтын хүрээнд Холбооны цаашдын үйл ажиллагааг бэхжүүлэх, гадаад болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмнөх онуудад эхлүүлсэн зарим ажлуудыг үргэлжлүүлж үр дүнд хүргэх асуудлаар санал солилцлоо.
Мөн энэ өдөр хуралдсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа нар болон Удирдах зөвлөлийн гишүүд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Баатарсайхан нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулан цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Өмнөх удирдлагууд өнгөрсөн онуудад Холбооноос хэрэгжүүлсэн ажлын талаар товч дурдаж, үйл ажиллагаанд тулгардаг асуудлууд болон түүнийг даван туулах арга замын талаар санал солилцож, цаашид бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
     

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *