Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2023.10.07-ний өдрийн ээлжит Их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Лхагвын Данзанноров сонгогдож 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тамгаа гардан авлаа.

ТАНИЛЦУУЛГА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нь 1979 онд Дундговь аймагт төрсөн. Өмгөөлөгчдийн байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрбээр 2003 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант.
Ажлын туршлага:
•2004-2008 онуудад Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, Зөвлөлийн дарга
•2003-2006 онуудад Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх
•2008 оноос “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирмд Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
•2011-2014 онуудад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сахилгын хорооны гишүүн
•2013-2016 онуудад Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн
•2016 оноос Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн Хороо, Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Данзанноров Танд хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох ариун үйлсэд ажлын амжилт, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *