ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
Монголбанкнаас Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан “Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь эдийн засаг, санхүү, хууль зүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, бүтээлүүдийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм.
Эрдэм шинжилгээний хурлыг судлаачид, оюутнууд гэсэн үндсэн хоёр ангиллаар зохион байгуулах ба илтгэл хэлэлцүүлэх байдлаар цахимаар болон танхимд нэгэн зэрэг явуулна. Иймд дээрх Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй өмгөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүтээлийн хэвлэмэл 3 хувийг Монголбанкны бичиг хэрэгт болон цахим хэлбэрээр ninjbadgar@mongolbank.mn/ essay@mongolbank.mn цахим хаягаар илгээж идэвхтэй оролцоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolbank.mn веб хуудаснаас болон 11-313210 утсаар лавлана уу.
Удирдамжийг хавсралтаар оруулав.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment