ХУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Хуулийн төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортын их наадам”-ыг Монгол Улсын Дээд Шүүх 6 жилийн дараа буюу 2024 оны 11 сарын 29, 30, 12 сарын 01-ны өдрүүдэд Атилла спорт цогцолбор болон Хандгайт “Их тамир” олимп цогцолборт тус тус зохион байгууллаа.
Спортын тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулийн ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлвэрийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Шүүхийн сахилгын Хороо, Монголын Хуульдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт 13 байгууллагын баг тамирчид спортын 6 төрөл/Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, 100 буудалт даам/-өөр хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээний шатрын багийн төрөлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч М.Мөнгөнхүү, Б.Ургамалцэцэг, Ц.Мөнхбат нар тэргүүн байр эзэлж алтан медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид дэд байр эзэлж мөнгөн медаль, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд өмгөөлөгч М.Одбаяр ахлагчтай эмэгтэй баг тамирчид тусгай байр, гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд өмгөөлөгч Л.Цэндсүрэн ахлагчтай баг тамирчид тусгай байр эзэлж, Өмгөөлөгч М.Билгүтэй сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор тодорлоо.
Ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өмгөөлөгч М.Машбат мөнгөн медаль, эмэгтэй ганцаарчилсан төрөлд өмгөөлөгч П.Сарантуяа хүрэл медаль хүртсэн бол хосын төрөлд эдгээр тамирчид тэргүүн байр эзэлж алтан медаль, 100 буудалт даамын төрөлд өмгөөлөгч Г.Бат-Отгон гутгаар байр эзэлж хүрэл медаль хүртэв.
Ийнхүү хуулийн төв байгууллагуудын 6 төрөлт спортын тэмцээнд багийн нийт оноогоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон бол удаах байруудад Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн багууд эзэлсэн юм.
Тэмцээнд оролцсон баг тамирчдадаа болон хамтран ажилласан хуулийн этгээд, ивээн тэтгэгчид, хөгжөөн дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment