Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ой, “Өмгөөлөгчдийн мэргэшлийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчид 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Зөрчлийн хэрэгт холбогдсон иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэн ажиллалаа.
Тус өдөрлөгт Өмгөөлөгчдийн холбооноос “Мэргэшлийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, дэд ажлын хэсгийн ахлагч Д.Одонтунгалаг өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, Э.Шинэзориг, С.Ариунцацрал, П.Амгаланбаатар, Э.Мөнхзолбоо, Д.Батбаяр, Л.Бурмаа, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн Ц.Урангоо нар оролцож нийт 40 гаруй иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл, зам тээвэр, цахим залилан зэрэг зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд оролцож иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллалаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад туслалцаа үзүүлэн, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж ажилласан Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчдөдөө, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт талархал илэрхийлье. Цаг үеэ олсон зорилтод бүлэгтээ хүртээмжтэй, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *