Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2024 оны 09 сарын 09-12-ны өдрүүдэд Хуульчийн үргэлжилсэн дөрвөн кредит багц цагийн сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Сургалт Монголын Хуульчдын Холбооны сургагч багш Г.Оюунбаяр, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хууль зүйн магистр Д.Халиуна, Хууль зүйн ухааны докторант Д.Энх-Амгалан, Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэг нарын Монголын Хуульчдын Холбооны сургалтын хороогоор магадлан итгэмжлэгдсэн сэдвүүдийн хүрээнд явагдана.
Сургалтад хамрагдах өмгөөлөгчид 70126861-4, Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнпагма 91200890, Ц.Билгүүндалай 99913157 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр: 260.000 төгрөг
Данс: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 460048161 /Монголын Өмгөөлөгчдийн холбоо/
Жич: Бүртгэл төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарна уу!
Эрхэм хуульч, өмгөөлөгчид та бүхэн идэвхтэй хамрагдаж, 2024 оны багц цагаа хангана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *