Мэдээлэл, эрх зүй, онол, практикийн аргачилсан “Өмгөөлөгч” сэтгүүлийн 2024 оны II дугаар улирлын шинэ дугаар уншигч таны гар дээр очиж байна.
                   Энэ дугаарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэлийн “Эх зах” уншвартай, сонирхолтой нийтлэл, өмгөөлөгч С.Оюунцэцэг, Л.Түвшинцэнгэл, Б.Бадамханд нарын өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлын талаархи байр суурь, Булган аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Отгонжаргалын “Хүний итгэл гэдэг алдаж боломгүй зүйл” өмгөөлөгч хүний зовлон жаргалаас хуваалцсан ярилцлага, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ “Гэр бүлийн маргаанаас үүссэн хохирлын хамгийн том нь сэтгэл санааны хохирол” нийтлэл, “Би өмгөөлөгч хүн” өмгөөлөгч П.Наранхүү, “Ажлын өрөөнд нь” БГД-т үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчдөөс бэлтгэсэн сурвалжлага, тус холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров 34 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцов, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, шинэ томилгоо, шагнал, амжилт, Хууль зүйн ухааны магистр, өмгөөлөгч Т.Энхбулгантамирын Испани улсын өмгөөлөгчдийн байгууллагын талаархи судалгаа, зэрэг мэдээ, мэдээлэл багтжээ.
Үргэлжлэлийг манай сэтгүүлийн шинэ дугаараас амтархан уншаарай.
Жич: “Өмгөөлөгч” сэтгүүл “Монгол шуудан”ХХК-ийн хэвлэлийн захиалганд орсон бөгөөд улирлаар захиалсан өмгөөлөгч, хуулийн этгээдүүдэд хүргэж өгч байна.
Мөн бусад сэтгүүл авах өмгөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд ирж авах буюу олон ширхэгээр авах тохиолдолд хаяг, утасны дугаараараа хүргүүлж болно.
Холбогдох утас: 99001589, 86670557
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *