Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Сөүлийн Мүнмү хуулийн фирмтэй хамтран ажиллаж буй Өмгөөллийн Тэргүүн Өндөр ХХК-н үүсгэн байгуулагч, Сүншил Их Сургуулийн Олон Улсын эрх зүйн тэнхимийн багш, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ш.Баасанжав, өмгөөлөгч Д.Шархүүхэн, өмгөөлөгч Д.Даваасүрэн нартай уулзаж БНСУ-ын Сөүл хотын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах талаар санал солилцов. Өмгөөллийн Тэргүүн Өндөр хуулийн фирм нь Мүнмү хуулийн фирмтэй хамтран ажиллаж, БНСУ-д оршин сууж буй Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байна. Иргэн хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, Хамтран ажиллах гэрээ, иргэн байгууллага хоорондын гэрээ, ажилласан цалингаа авч чадахгүй байгаа иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Уулзалтаар Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл, БНСУ-ын Сөүлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн зүгээс чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, Солонгос Улс дахь Монгол иргэдэд зориулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, өмгөөлөгчдийг БНСУ-ын Сүншил Их Сургуульд мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг асуудлуудаар хамтарсан хөтөлбөр боловсруулан ажиллахаар санал солилцлоо. Мөнмү хуулийн фирмийн захирал нь Сөүл хотын Өмгөөлөгчдийн зөвлөлийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл болон Сөүл хотын Өмгөөлөгчдийн зөвлөлтэй 2 талын хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгаагаа уламжилсныг манай тал талархан хүлээн авлаа
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment