Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эх үрс-Итгэлт ирээдүй” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Хороо, орон нутгийн салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн Г.Отгонсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариусан мэргэжилтэн Б.Банзрагч нар оролцож, байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, санал хүсэлтийг хүлээн авах, шаардлагатай мэдээллээр хангах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авах боломж, нөхцөлийн талаар мэдээлэл хийж, санал хүсэлтийг хүлээн аван зөвлөгөө өгч ажиллаа.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment