Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2024 оны ээлжит бус хурал энэ оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нэг.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагнал, төрийн одон, төрийн байгууллагын шагналаар шагнуулахаар нэр бүхий 13 өмгөөлөгчийг нэр дэвшүүлэн эрх бүхий этгээдэд уламжлах эрхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноровт олгож шийдвэрлэлээ.
Хоёр.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Их хурлын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт үйлдэх, баталгаажуулах журам”-ыг баталж, уг тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоов.
Гурав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэм журам, Удирдах зөвлөлийн тогтоолуудын хэрэгжилтийг шалган судалж, дүгнэлт гарган хэрэгжилттэй холбоотой авч хэрэгжүүлэх тодорхой саналын төсөл боловсруулж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг бүхий Түр хороог Удирдах зөвлөлийн зургаан гишүүний бүрэлдхүүнтэйгээр байгуулж, Түр хорооны ажлын үр дүн, шийдвэрлэх асуудлын төслийг Удирдах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр улирлын ээлжит хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Түр хорооны дарга Б.Энхзаяад үүрэг болгов.
Дөрөв. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Төвийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх “Дөл” жуулчны баазад зохион байгуулахаар шийдвэрлэж, удирдамж, төсвийг баталж, батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж, үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Эрдэнэд үүрэг болголоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 31
No comment