Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч -Танд тусалъя-2024” өдөрлөгийг энэ сарын 27-нд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн 60 гаруй өмгөөлөгчид, 10 гаруй хуулийн этгээд оролцож, 500 гаруй иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэв.
Мөн Монголын Хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр, Монголын Нотариатчидын танхим, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШШГЕГ, ЦЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, АТГ, Архивын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж, хууль зүйн туслалцаа, төрийн үйлчилгээг нэг дор авах боломж бүрдсэнээрээ үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Ийнхүү “Өмгөөлөгч-Танд тусалъя” 2024 өдөрлөгт хамтран ажилласан нийт байгууллагууд, өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүддээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *