Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын түүхт 96 жилийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургууль, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хурал, хэлэлцүүлэгт 60 гаруй хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчид оролцож, Монгол Улсын Их Сургуулийн багш С.Болормаа Бизнес ба Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэтгэл сэдвээр, Монгол Улсын Их сургуулийн захирал Б.Амарсанаа Бизнес ба Арилжааны эрх зүйн хөгжлийн хандлага сэдвээр, Өмгөөлөгч Б.Халиун Бизнес ба Зөвшөөрлийн тогтолцоо сэдвээр, Өмгөөлөгч З.Сүхбаатар Бизнесийн хэлцэл, түүний мөн чанар сэдвээр, өмгөөлөгч Д.Батсүх Бизнес ба Хууль зүйн мэргэжлийн туслалцаа сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Г.Давааням Бизнес эрхлэх эрх зүйн орчны Хууль зүйн шинжилгээ сэдвээр, Өмгөөлөгч Т.Энхбулгантамир, Э.Эрдэнэцэцэг нар Гарааны бизнесийн эрх зүйн орчин, анхаарах зарим асуудал сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын түүхт 96 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өмгөөлөгч Л.Ононбаяр, Хууль зүй дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, өмгөөлөгч И.Оюунгэрэл нар тус тус шагнагдсаныг энэ өдөр гардууллаа.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон илтгэл хэлэлцүүлсэн, идэвхтэй оролцсон нийт хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдэдээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment