Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран 21 аймаг, 9 дүүргийн Хүүхдийн эрхийн асуудлаар үйлчилгээ үзүүлж, мэргэшин ажиллаж байгаа 70 гаруй өмгөөлөгчийг оролцуулан мэдээлэл солилцох арга хэмжээг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах Зөвлөлийн гишүүн Р.Булгамаа, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ихтамир, нар оролцож санал бодлоо илэрхийлсэн ба үйл ажиллагааны хүрээнд:
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга;
Хүүхдийн тусламжийн үйлчилгээний 108 утасны төвд ирсэн Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл;
Хүүхдээс үйлдэж буй болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөл;
Хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл солилцсон байна.
Энэхүү мэдээлэл солилцох үйл ажиллагаа нь Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээг санаачлан, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment