Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөгийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийг нийтэд хүртээмжтэй байлгах, иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад туслалцаа үзүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс хамтран ажиллах, оролцох хүсэлтэй өмгөөлөгч болон хуулийн этгээдүүд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн Ц.Урангоод /88441010/ дугаараар бүртгүүлнэ үү.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчид болон хуулийн этгээдүүд та бүхэн “Өмгөөлөгч-танд тусалъя 2024” өдөрлөгт идэвхтэй хамрагдаж өргөнөөр оролцохыг уриалж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *