Өмгөөлөл судлалын академи, өмгөөллийн “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтарч гаргасан “Өмгөөлөл судлал”/Гуравдугаар боть/ ном шинээр худалдаанд гарлаа.
Тус ном нь Монгол Улсын Өмгөөлөх байгууллагын түүхэн тойм, мөн чанар, удирдлага зохион байгуулалт, чиг үүрэг түүнчлэн Канад, Хятад, Орос, Англи, Франц, Испани, Австрали, Чех, Сингапур зэрэг 15 улсын болон АНУ-ын 6 мужийн өмгөөлөгчдийн байгууллагын түүхэн тойм, гишүүнчлэл, чиг үүрэг, бүтэц, удирдлага, санхүүжилтийн талаарх мэдээллийг багтаасан байна.
Тус номыг бүтээхдээ тухайн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг өргөн ашигласны зэрэгцээ Олон улсын хууль эрх зүйг тайлбарлах арга ажиллагааны ололтыг удирдлага болгож, арга зүйн хувьд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүхчлэх, харьцуулах аргыг ашигласнаараа онцлог бүтээл болжээ.
“Өмгөөлөл судлал”/Гуравдугаар боть/ ном Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд 35.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7012-6861, 80252535 /Г.Отгонсүрэн/ дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *