Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Хууль Зүйн Туслалцааны Төвийн Захирал Л.Уянга нар хамтран ажиллах санамж бичигт 2024.04.17-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Хороо, Орон нутгийн салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн Г.Отгонсүрэн, Хууль Зүйн Туслалцааны Төвийн мэргэжилтэн Б.Нямдорж нар оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд талууд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааны чанарыг үнэлэх шалгуур, стандартыг бий болгох, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой мэдээллийг харилцан солилцох, өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлээр зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээнд улсын өмгөөлөгчийн туслах, хувийн өмгөөлөгч нарыг өргөнөөр хамруулах, үнэ төлбөргүй хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, нээлттэй өдөрлөг, уулзалт арга хэмжээг хамтран зохион байгуулах хууль зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment