Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” мэтгэлцээний тэмцээн 2024 оны 04 сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Өмгөөллийн Өмгөөллийн Адвокат консалтинг ХХК, Өмгөөллийн Ананд адвокатс ХХН, Өмгөөллийн Анта партнерс ХХК, Өмгөөллийн Дэнс легал ХХК, Өмгөөллийн Заяа энд Золоо зөв ХХК, Өмгөөллийн Легал гайд ХХК, Өмгөөллийн Легал полиси ХХК, Өмгөөллийн Моннгол өмгөөлөгч ХХН, Өмгөөллийн Нийслэл адвокэйтс ХХК, Өмгөөллийн Онч нүүдэл ХХН, Өмгөөллийн Сноу хилл консалтанси ХХН, Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН, Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН, Өмгөөллийн Хэруга партнерс ХХН, Өмгөөллийн Эрх зүйн гүүр ХХК, Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс ХХН зэрэг хуулийн этгээдүүд идэвх санаачлагатай оролцлоо.
Тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд тэднийг 16 Өмгөөллийн хуулийн этгээд дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.
Мэтгэлцээний тэмцээнд Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН-ийн бэлтгэсэн оюутны баг аваргаллаа. Тус багийн бүрэлдэхүүнд: О.Орхонсэлэнгэ /Их засаг олон улсын их сургууль/, Б.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/, Э.Марал /Шихихутуг их сургууль/, Б.Сувд-Эрдэнэ /Сити их сургууль/, Д.Сэлэнгэ /Отгонтэнгэр их сургууль/ нар багтсан бөгөөд эрдэм мэдлэг, авьяас чадвараа сорин мэтгэлцсэн юм.
Харин дэд байранд А.Анулин /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/, Л.Болормаа/Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/, О.Цэндмаа /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/, Т.Сувд-Эрдэнэ /Шихихутаг их сургууль/ нарын бүрэлдэхүүнтэй Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн бэлтгэсэн баг шалгарсан байна.
Гутгаар байрыг Т.Дүүрэнзаяа /Санхүү эдийн засгийн их сургууль/, Б.Мөнхтуул /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/, А.Мичидмаа /Орхон их сургууль/, П.Ганбаяр /Санхүү эдийн засгийн их сургууль/ нараар багаа бүрдүүлсэн Өмгөөллийн Легал гайд ХХК эзэллээ.
Шагналт байранд Өмгөөллийн Адвокат консалтинг ХХК-ийн бэлтгэсэн баг шалгарсан бөгөөд баг бүрэлдэхүүнд: Г.Эрдэнэтөгс /Отгонтэнгэр их сургууль/, Б.Марал /Санхүү эдийн засгийн их сургууль/, Б.Тэнгис /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/ нар багтсан юм.
Мөн энэ оны “Mock trial-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдэг илтгэгчээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Т.Дүүрэнзаяа тодорлоо.
“Mock trial-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг хамтран зохион байгуулсан Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын Хуульчдын Холбоо болон идэвх санаачилгатай оролцсон Өмгөөллийн хуулийн этгээдүүддээ талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *