Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Амарсанаатай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар хоёр байгууллагын зүгээс чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, ойрын хугацаанд хамтран сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн байгууллагуудтай холбоо тогтоох, харилцан туршлага солилцуулах, Солонгос дахь Монгол иргэдэд зориулсан хууль зүйн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх, өмгөөлөгчдийг БНСУ-д магистр, докторын хөтөлбөрт суралцахад нь зуучлан дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудаар хамтарсан хөтөлбөр боловсруулан ажиллахаар тохиролцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *