Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Процессын нээлттэй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 3 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир, Шат шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч нар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүд, Өмгөөлөгчдийн төлөөлөл, Хараат бус судлаачид оролцож шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар хууль санаачлагчдад хүргүүлсэн саналын талаар ярилцав.
Тус арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Мэргэжлийн Хариуцлагын Хорооны ажлын албаны дарга Т.Одгал, Сахилгын шинжээч Ц.Мөнхтуяа, Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Нарантуул нар оролцож шүүх хуралдааны ажиллагааг нээлттэй болгох, шүүхийн байр, танхимын хүртээмж, орчин нөхцөл, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад шийдвэр гаргагчид анхаарах шаардлагатай байгаа талаар болон баримт бичгийн нээлттэй байдалд хамаарах асуудал болох шүүхийн өмнөх шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох баримтыг өмгөөлөгчдөд танилцуулж хэвших шаардлагатай байгаа зэрэг саналуудыг илэрхийллээ.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment