Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ахмадын хорооны дарга Я.Нямжавын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ахмадын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ахмадын хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн Б/29 дүгээр тоот тушаалаар Довдонгийн Цэндсүрэнг ахмадын хорооны даргаар томилов.
ТАНИЛЦУУЛГА
Өмгөөлөгч Д.Цэндсүрэн 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Баянзүрх дүүргийн 10 жилийн 69-р дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, ОХУ, Япон, Тайвань, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчөөр 35 дахь жилдээ ажиллаж байна.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ;
1989-1990 онд Төв аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газар дадлагажигч өмгөөлөгч,
1990-1992 онд Булган аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газар өмгөөлөгч хуулийн зөвлөх,
1992-2024 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
2006-2012 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Сахилгын хорооны гишүүн,
2013-2016 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн,
2019-2021 онд Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
2016-2023 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ахмадын хорооны даргаар томилогдсон өмгөөлөгч Д.Цэндсүрэн Танд Ахмад, дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмадуудын эрх ашгийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *