Нээлттэй шүүхийн тогтолцоог улам төгөлдөржүүлэх, иргэд, өмгөөлөгчид шүүн таслах ажиллагаанд оролцох, эрхээ хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа, мөн иргэд, хэргийн оролцогчдын санал шүүмжлэлийг соргогоор мэдэрч, шуурхай арга хэмжээ  авч ажиллаж байгаа Монгол Улсын Дээд шүүх, түүний тамгын газарт талархал илэрхийлье.

Нийгэм дэх шударга ёсны хэмжүүр болж, иргэдэд шүүхийн үйлчилгээг шуурхай, нээлттэй хүргэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн цахим шүүхийн тогтолцоог нэвтрүүлэх, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжийг нэмэгдүүлэх, шүүх хуралдааны танхимын болон хүлээлгийн хэсгийн ая тухтай  байдлыг хангах чиглэлээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажилд нь амжилт хүсье.

Шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, нээлттэй шүүхийн тогтолцоог Монгол улсад бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэхүү сайн жишиг ойрын хугацаанд бүх шатны шүүхүүдэд нэгэн адил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Төр засаг, шийдвэр гаргагчдын зүгээс шүүхийн байгууллагын барилга, хуралдааны танхимын хүртээмжийг болон иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилтад илүүтэй анхаарал хандуулж, шийдвэрлэх талаар холбогдох хөрөнгө оруулалтын арга хэмжээ авч ажиллана гэдэгт найдаж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *