Монгол улсын тэргүүлэх их дээд сургуулиудын нэг болох Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд байгуулагдаж эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй цагдаа, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын байгууллагын зэрэг алба хаагчдыг бэлтгэн  гаргасаар байгаа билээ.

Монгол улсын ардчилсан үндсэн хууль батлагдсанаар захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдах эрх зүйн үндэс тавигдаж, 2002 онд “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”-ийг баталж, 2004 оноос эхлэн дагаж мөрдсөн байдаг.

2024 онд Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ой, Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тус тус тохиож байгаатай холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “ЭРХ ЗҮЙН ПРОЦЕСС: МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Иймд эрхэм өмгөөлөгч Та бүхэн эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг /99302085/ дугаараас лавлана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *