ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Улсын хэмжээнд хорих ял шийтгэгдсэн эмэгтэйчүүдийг нийгмээс тусгаарлан ял эдлүүлэх, нийгэмшүүлэх ажлыг хариуцан хэрэгжүүлж буй тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм.
2024 онд тус ангийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Эмэгтэй хоригдлыг нийгэмшүүлэх ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна.
Иймд эрхэм өмгөөлөгч Та бүхэн эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг /91039292/ дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *