ӨМГӨӨЛӨГЧИД ТӨРИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Базаррагчаагийн Оюунбилэг, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Лүүрэвын Жавзмаа, Баярхүүгийн Очбадар нар тус тус шагнагдлаа.
Монгол Улсад Өмгөөллийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хуульч өмгөөлөгчийн мэргэжлийн үүрэг, ёс зүйн нэр хүндийг өндөр өргөх хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж Хууль зүйн салбарын болон Өмгөөлөгчдийн холбооны хөгжил шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан өмгөөлөгч Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *