Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээн 15 дахь жилдээ 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, “Чимид сан”-гийн тэргүүн Ч.Сайнсанаа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, “Цогц-Эрх партнерс” ХХН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхнасан, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал, Монголын шатрын холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Ч.Чулуунбаатар нар оролцлоо.
Уг тэмцээнд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Их хурлын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын Дээд шүүх, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, Монголын Нотариатчдын танхим, Төрийн тусгай хамгаалалтын газрын нийт 52 тамирчин өрсөлдсөнөөс ФИДЕ мастер, спортын мастер, дэд мастер цолтой 10 гаруй хүн, Монголын шатрын холбооны рейтингтэй 25 гаруй хүн оролцсон байна.
Нийт найман өрөг тоглож, тэргүүн байрт спортын мастер Д.Гандуулга, хоёрдугаар байрт фиде мастер Г.Алтан-Оч, гуравдугаар байрт спортын мастер Ч.Чулуунбаатар, тусгай байрт спортын мастер Ц.Мөнхбат, өмгөөлөгч Б.Чинбаатар, спортын мастер Д.Ламжав нар шалгарчээ.
Тэргүүн байрын шагналт Д.Гандуулгад Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээний цомыг гардууллаа.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment