Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг цэвэр агаарт зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ АГААР 2024” ЦАСНЫ БАЯР-ыг 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод хот, Манзуширын хийдийн зүүн аманд байрлах Овооны энгэр жуулчны баазад зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 100 гаруй гишүүн өмгөөлөгчид багт хуваагдаж, “Цасны буухиа”, “Цасны сумо”, “Олс таталт”, “АХА” тэмцээнүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрүүл агаарт нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Спортын тэмцээнүүдийн нийлбэр оноогоор Тэргүүн байранд Ч.Мөнх-Ачит ахлагчтай Гуравдугаар баг, хоёрдугаар байранд Б.Баярмагнай ахлагчтай Дөрөвдүгээр баг, гуравдугаар байранд Д.Отгонбат ахлагчтай Нэгдүгээр баг тус тус шалгарлаа. Цасны баярын арга хэмжээг хамтран зохион байгуулсан Төв аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөл болон оролцсон нийт өмгөөлөгчдөдөө талархал илэрхийлье.
No comment