Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан 2023 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульчдыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/01 тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлэн, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Нээлтэнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Ч.Атарболд, П.Амгаланбаатар, Ж.Батзоригт, О.Санчирбал, Э.Энх-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар оролцож шинэ өмгөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.
Шинээр эрх авсан өмгөөлөгчдөдөө хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
No comment