Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн нар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нартай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд тодорхой чиглэлээр хамтарсан уулзалт, хэлэлцүүлгүүд болон Mock trial шүүхийн мэтгэлцээний тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээнүүдийг бусад байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо.
No comment