Шинэ жилийн босгон дээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой, Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дөрөв дэх ерөнхийлөгч, Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх, төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Баасанжав, Мэргэшлийн хорооны гишүүн, өмгөөлөгч О.Чулуунцэцэг, өмгөөлөгч Д.Жаргал, Р.Пүрэвлхам нар, Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ж.Батзоригт, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тэргүүн дээд шагнал  “Тэргүүний өмгөөлөгч” шагналаар өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Өмгөөлөгчийн алдар” шагналаар өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Оюунзул, Э.Шинэзориг, Г.Энхболд нар шагнагдлаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаа 2023 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр болж,  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, ерөнхийлөгч Л.Данзанноров, дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан нар шагналыг гардуулав.

Монгол Улсад Өмгөөллийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хуульч өмгөөлөгчийн мэргэжлийн үүрэг, ёс зүйн  нэр хүндийг өндөр өргөх хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж Хууль зүйн салбарын болон Өмгөөлөгчдийн холбооны хөгжил шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан өмгөөлөгч Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *