МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны ээлжит бус хурал энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ;
Нэг.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа.
Хоёр.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг шинэчлэн батлагдлаа.
Гурав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2024 оны төсөв батлагдлаа.
Дөрөв.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2024-2026 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа.
Тав.Төрийн болон төрийн байгууллагын шагналаар нэр бүхий 9 өмгөөлөгчийг нэр дэвшүүлэн холбогдох байгууллагад уламжлах эрхийг Ерөнхийлөгч /Л.Данзанноров/-д олголоо.
Зургаа.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналаар нэр бүхий 4 өмгөөлөгчийг шагнахаар шийдвэрлэлээ.
Долоо.Тогоохүүгийн Ихтамирыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ