Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Шинэ жилийн нэгдсэн цэнгүүн, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “UG PALACE”-ын Их танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус цэнгүүнд Нийслэлийн болон Эрдэнэт, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Завхан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн нийт 440 гаруй өмгөөлөгч оролцлоо.
Шинэ жилийн нэгдсэн цэнгүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Б.Пүрэвням, Д.Батсүх, Б.Ганбаатар, Б.Оюу-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал нар урилгаар оролцов.
Баярын цэнгүүний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өргөмжлөх шагнал, шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болж, 2023 оны “Шилдэг өмгөөлөгч”-өөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Базаррагчаагийн Бат-Ерөөлт, Удирдах, зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Энхбаатарын Энх-Эрдэнэ, өмгөөлөгч Пүрэвдоржийн Ундрах-Эрдэнэ, “Шилдэг про боно өмгөөлөгч”-өөр Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Өлзийн Эрдэнэ-Очир, “Шилдэг тамирчин өмгөөлөгч”-өөр Мөнхзаяагийн Цэнгүүн, “Шилдэг өмгөөллийн хуулийн этгээд”-ээр Өмгөөллийн “Монгол өмгөөлөгч” ХХН, “Шилдэг салбар зөвлөл”-өөр Өмнөговь аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөл, “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шилдэг ажилтан”-аар Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Дашням нар тус тус шалгарч Өргөмжлөх шагналын эзэд болсон байна.
Шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хүний эрхийг хамгаалах үйлсэд түүчээлэн ажиллаж байгаа шилдэг өмгөөлөгчид, хамтран зүтгэгчдээ Засгийн газрын болон Өмгөөлөгчдийн Холбооны шагналаар шагнагдав.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр өмгөөлөгч Ж.Тэгшмандал, З.Хүрэлсүх, С.Цацралтуяа нарыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч С.Юмжирмааг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр өмгөөлөгч П.Гэрэлмаа, Б.Бадамжаргал, Ж.Энхтуяа нарыг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” шагналаар өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Д.Хаш-Эрдэнэ, Д.Отгонбат, О.Баярбаясгалан, Б.Гүнтэвчимэг, С.Энхболд, Н.Оюун-Эрдэнэ нарыг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Өмгөөлөгчийн алдар” шагналаар өмгөөлөгч С.Ариунцацрал, Э.Эрдэнэцэцэг, Л.Очбаяр, А.Энхтүвшин, Ж.Баасанжав, С.Энхбат нарыг тус тус шагналаа.
Энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт Биеийн тамир спортын улсын хорооны даргын тушаалаар Биеийн тамир спортын “Хүндэт зүтгэлтэн” цол тэмдгээр, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр, мөн Өмгөөлөгчдийн Холбооны нягтлан бодогч Г.Пүрэв Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар”, алтан медалиар шагнагдсаныг гардуулан өглөө.
Баярын цэнгүүний үеэр Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс Отгонтэнгэр хайрханы сийлбэр зургийг 1,000,000 төгрөгнөөс эхлэн дуудлага худалдаанд оруулж үнэ хаялцуулахад Өмгөөллийн “Фемида ХХН уг бүтээлийг 10.000.000 төгрөгөөр худалдан авлаа.
Энэхүү дуудлага худалдааны орлого Завхан аймгийн салбар зөвлөлийн шинэ байрны тохижилтод бүрэн зарцуулагдах юм.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шинэ жилийн баярын цэнгүүнийг дуу хуур, хөгжөөн цэнгэлээр дүүрэн өндөр хэмжээнд зохион байгуулахад санаачилгатай ажилласан Ц.Мөнхбат ахлагчтай ажлын хэсгийн бүх гишүүддээ болон ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлье.
Өмгөөлөгчид Та бүхэндээ ирж буй 2024 ондоо хүний төлөөх, үнэний төлөөх ариун үйлсдээ өндөр амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье.
No comment