Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн нар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмгөөлөгчдийн холбооны бодлого үйл ажиллагааны талаар Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгчдөд мэдээлэл өгч, цаг үеийн шинжтэй асуудлуудаар чөлөөт ярилцлага хийлээ.
Өвөрхангайн өмгөөлөгчид одоо ашиглаж байгаа зөвлөлийн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхэд дэмжлэг хүсч, орон нутаг дахь сургалтын сэдвийг тухайн аймагт нийтлэг гардаг хэрэг маргааны төрлийг харгалзан тодорхойлдог байх, орон нутгийн өмгөөлөгчид гадаад дотоодын сургалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, мэдээллийг өмгөөлөгчдөд болон олон нийтэд шуурхай хүргэх, “Өмгөөлөгч” сэтгүүлийг тогтмол гаргадаг болгох, өмгөөлөгчдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр Өмгөөлөгчдийн Холбоо анхаарах шаардлагатай талаарх саналыг Өвөрхангай аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид илэрхийллээ.
Өмгөөлөгчдөөс гаргасан дийлэнх саналууд нь Холбооны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд бодит ажил хэрэг болгох боломжтойг удирдлагуудаас илэрхийллээ.
No comment