Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга Ө.Өлзиймаагийн санаачилгаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өмгөөлөгч хэргийн материалтай танилцах өрөөг нээж ашиглалтад оруулав.
Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Нацагдорж, Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Хатанзориг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга Ө.Өлзиймаа, Монголын Хуульчдын холбооны салбар зохицуулагч Э.Одончимэг нар оролцов.
Мөн Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргыг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дугаартай тогтоолоор Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүнээр нэмж оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч нарт хүний эрхийг хамгаалах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *