Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, О.Санчирбал, өмгөөлөгч Т.Энхбаяр, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Өмнөговь аймгийн удирдлагууд, Хууль эрх зүйн хэлтэс болон Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг орон нутгийн зүгээс шийдвэрлэхээр боллоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *