Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 2023.11.11-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгчдөөс хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаар гаргасан саналуудыг нэгтгэн холбогдох ажлын хэсэгт хүргүүлэх юм.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
 

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *