Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн Анхдугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар Удирдах зөвлөлийн даргыг сонгох санал хураалт явагдаж, 4 нэр дэвшигч нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэнээс Удирдах зөвлөлийн гишүүн Бодьхүүгийн Батзаяа нэрээ татаж, өмгөөлөгч Ганбатын Батзаяа, Жүгдэрнамжилын Батзоригт, Балжиннямын Энхзаяа нар өрсөлдсөнөөс Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Энхзаяа олонхын саналаар сонгогдлоо.
Мөн тус хуралдаанаар Удирдах зөвлөлийн дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Хүний эрх, эрх зүйн шинэтгэлийн дэд хорооны даргаар Загдсүрэнгийн Сүхбаатар, Гишүүнчлэлийн дэд хорооны даргаар Бадарчийн Энх-Эрдэнэ, Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн дэд хорооны даргаар Баяраагийн Баясгалан, Төсөв санхүүгийн дэд хорооны даргаар Сандагийн Цацралтуяа нарыг сонгон батламжиллаа.
Хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Удирдах зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.
Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас хуралдуулахаар товлолоо.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

    

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *