ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Өмгөөлөгчийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн хуульч нарт зориулан өмгөөлөгчийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 07-ны  өдөр 09:00 цагаас танхимаар зохион байгуулна.

Тус сургалтаар өмгөөлөгчийн шалгалтын даалгаврын агуулга, гүйцэтгэлийн арга зүй, болон бусад аргачлалтай холбоотой мэдээллийг оролцогчдод өгнө.

Хөдөө, орон нутгаас оролцох хүсэлтэй хуульчид сургалтад цахимаар хамрагдах боломжтой.

Сургалтад хамрагдах хуульчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 70126861-4, Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Билгүүндалай /99913157/, Б.Цэрэнпагма /91200890/ дугаарын утсаар холбогдон бүртгүүлнэ үү.

           Сургалтын төлбөр:

Сургалтын төлбөр 160.000 төгрөг байх бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ХХБ дахь 460048161 дансанд төлж, гүйлгээний утга дээр овог нэр, регистрийн дугаарыг бичнэ.

           Сургалт зохион байгуулах газрын хаяг:

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу, Их сургуулийн гудамж – 1, Монгол Улсын их сургуулийн төв номын сангийн 3 давхарт 302 тоот

Жич: Төлбөр төлөгдсөнөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *