ӨМГӨӨЛӨГЧИД ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДАВ

Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан шилдэг өмгөөлөгчдөдөө 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр нар шагнал гардуулж, баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 97 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Архангай аймгийн салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Цэрэнгийн Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын А/49 тоот тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр өмгөөлөгч Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Лхагважавын Лхааганжав, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Тэргүүний өмгөөлөгч” хүндэт тэмдгээр өмгөөлөгч Доржнамжингийн Доржсүрэн, Түгжсүрэнгийн Одгал, Болдбаатарын Ууганбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр өмгөөлөгч Лхагважавын Амартогос, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медалиар өмгөөлөгч Сэнгээгийн Ганзул, Батсүхийн Баттулга, Уртнасангийн Батцэцэг, Цэрэндоржийн Жамбалсүрэн, Жанчивдоржийн Буджав, Энхбаярын Уянга, Гансүхийн Гандөш, Эрдэнэбилэгийн Батжаргал нар тус тус шагнагдав.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хуульч өмгөөлөгчийн мэргэжлийн үүрэг, ёс зүйн нэр хүндийг өндөрт өргөн үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан нийт өмгөөлөгчдөдөө ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

14 хүн ба бичвэр нарын зураг байж магад
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *