ХУУЛЬЧИЙН 2024 ОНЫ БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ БОЛНО
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2024 оны 11 дүгээр сарын 05-08-ний өдрүүдэд Хуульчийн үргэлжилсэн дөрвөн кредит багц цагийн сургалтыг цахимаар зохион байгуулах гэж байна.
Сургалт МУИС-ийн ХЗС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Т.Золбоо, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Г.Давааням, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш профессор Ц.Азбаяр, Хууль зүйн ухааны магистр М.Наранцэцэг, Хууль зүйн ухааны магистр Д.Энх-Амгалан нарын Монголын Хуульчдын Холбооны сургалтын хороогоор магадлан итгэмжлэгдсэн сэдвүүдийн хүрээнд явагдана.
Сургалтад хамрагдах өмгөөлөгчид 70126861/4/ Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнпагма /91200890/, Ц.Билгүүндалай /99913157/ дугаарын утсаар бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр: 260.000 төгрөг
Данс: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 460048161 /Монголын Өмгөөлөгчдийн Холбоо/
Жич: Бүртгэл төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарна уу!
Эрхэм хуульч, өмгөөлөгчид та бүхэн идэвхтэй хамрагдаж, 2024 оны багц цагаа хангана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment