ӨМГӨӨЛЛИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ТУХАЙ

Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т дахь заалт, 11.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.6 дахь заалт, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн нэг жил, түүнээс дээш хугацаагаар гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй 70 өмгөөлөгчийн өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/144 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Өмгөөлөгч Та Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Гишүүнчлэлийн хураамжийн журмын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу гишүүнчлэлийн хураамжаа жил бүрийн эхний улиралд багтаан төлөх үүргээ биелүүлж, үүргийн зөрчилгүй байхад анхаарна уу.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *