Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад өмгөөлөгчдөдөө хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Ахмадын хороонд нийт 89 ахмад өмгөөлөгчид албан ёсоор бүртгэлтэй бөгөөд баярын үйл ажиллагаанд 55 ахмад өмгөөлөгч хүрэлцэн ирэв.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Ахмадын хороон дарга Д.Цэндсүрэн нар хүрэлцэн ирж, ахмад буурлууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.
Ахмад өмгөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Өмгөөллийн “Legal guide” ХХН, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, Р.Булгамаа, Д.Очирдорж, өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг, Э.Мягмарцэрэн нар хандив өргөж, настан буурлуудаа баярлуулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өмгөөллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж, Өмгөөлөгчдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан өнөө үеийнхэндээ өмөг түшиг, нөмөр нөөлөг болж байгаа ахмад өмгөөлөгчиддөө эрүүл энх, урт удаан насалж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment