Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч LIU YAMING нар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны зарчимд суурилсан санамж бичигт гарын үсэг зурав.
Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ны “Соёл” өмгөөллийн фирмийн захирал, өмгөөллийн “Жун Мен Гоу Жи” ХХН-ийн гишүүн, “Бүс ба зам” нийгэмлэгийн өмгөөлөгчдийн Харбин хот дахь төлөөлөгчдийн газрын дэд дарга Зууннасан, Өмгөөллийн “Жун Мен Гуо Жи” ХХН-ийн гүйцэтгэх захирал Г.Алтан-Очир, “Соёл” өмгөөллийн фирмийн өмгөөлөгч Xiaolrong, өмгөөлөгч Yideergong, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Санчирбал, Өмгөөллийн “Эс энд Ти Эс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Солонго, Өмгөөллийн “Mahoney Liotta” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч Д.Номин, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн Ц.Урангоо нар оролцов.
Санамж бичгийн хүрээнд хоёр хотын өмгөөлөгчдийн мэргэжлийн болон хувийн найрсаг харилцааг урт хугацаанд хадгалан хөгжүүлэх, хоёр талын төлөөлөгчдийг харилцан урьж, айлчлал зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, туршлага солилцох, хоёр улсын эрх зүйн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцож, шаардлагатай үед хууль эрх зүйн асуудлаар хамтарсан судалгаа хийх, хоёр улсын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдийг сургалтад хамруулах боломжийн талаар судлах, гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлаар харилцан тохиролцов.
 
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *