Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, үйлсэд хүчин зүтгэж байгаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчиддөө “Өмгөөлөгчдийн мэргэшлийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үйлсэд тууштай зүтгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс дэлгэрч, шударга ёс ноёлох болтугай.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment