Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 00 минутад Холбооны хурлын танхимд зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэг. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагнал, төрийн болон төрийн байгууллагын шагналаар шагнуулахаар өмгөөллийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтцийн нэгж, салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаанд  идэвхи зүтгэл гаргаж, дэмжиж ажилласныг үнэлж нэр бүхий 1 өмгөөлөгчийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, Засгийн газрын шагнал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр нэр бүхий 2 өмгөөлөгч, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр нэр бүхий 5, “Нэрэмжит” шагналаар нэр бүхий 1 өмгөөлөгч, “Тэргүүний өмгөөлөгч” шагналаар нэр бүхий 6 өмгөөлөгчийг, “Өмгөөлөгчийн алдар” шагналаар нэр бүхий 15 өмгөөлөгчийг тус тус нийт 30 өмгөөлөгчийг нэр дэвшүүлэн шагнах, эрх бүхий этгээдэд өргөн мэдүүлэх, уламжлах эрхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч /Л.Данзанноров/-т олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул гишүүнийг чөлөөлөх, батламжлах, томилох асуудлыг хэлэлцэж Мэргэшлийн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан  Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл Б.Энхтуяа, иргэдийн төлөөлөл Д.Нацагчимэг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны хуульч эрдэмтний төлөөлөл Л.Мөнхсайхан, Г.Наранбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчийн төлөөлөл Б.Өлзийсайхан нарыг Мэргэшлийн хорооны гишүүнээс чөлөөлж, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл С.Баянмөнх, иргэдийн төлөөлөл Ч.Гэрэлтуяа нарыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны гишүүнээр батламжилж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны хуульч эрдэмтний төлөөллөөр Б.Амарсанаа, Г.Давааням, Б.Өлзийсайхан, өмгөөлөгчийн төлөөллөөр Д.Батсүх нарыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны гишүүнээр тус тус томилж шийдвэрлэв. Энэхүү тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Гурав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам”-ыг хавсралтаар баталж, энэхүү тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *